Алхам 1 - Та App store эсвэл Play store-оос Ard-гэж хайн Ард апп-ыг татаж суулгана уу

Алхам 2 - “БҮРТГҮҮЛЭХ” товч дээр даран өөрийн иргэний үнэмлэхийн зураг болон иргэний үнэмлэхтэй селфи зургийг гар утасны дугаарын хамт оруулна уу.

Алхам 3 - Бүртгэл амжилттай хийгдсэн тохиолдолд танд ТАН код очих ба ТАН кодыг оруулснаар нэвтрэх 4 оронтой ПИН код автоматаар илгээгдэнэ.

*Ард Апп-д нэвтрэхдээ системээс хүргүүлсэн нэг удаагийн автомат пин кодыг өөрийн 4 оронтой ПИН кодоор ЗААВАЛ өөрчилж бүртгэлээ баталгаажуулна уу.

Алхам 1 - Үндсэн цэсээс “ЗЭЭЛ” хэсгийг сонгоно. Зээл цэсээс “НЭМЭХ” товч дээр дарж зээлийн хэлбэрээ сонгон зээлийн хүсэлтээ илгээнэ.

Алхам 2 - AI систем таны мэдээлэл дээр тулгуурлан 5 минутын дотор багтаан зээлийн хариу илгээх ба зөвшөөрсөн тохиолдол зээлээ баталгаажуулна уу.

Алхам 3 - Зээл зөвшөөрөгдсөн тохиолдолд Сэнтрал Таур болон Шангрила Салбар, мөн өөрт хамгийн ойр Монгол шуудангийн салбарууд дээр өөрийн биеэр иргэний үнэмлэхтэйгээ ирж гэрээ байгуулж баталгаажуулна уу.

Алхам 4 - “БУСАД” цэсээс “БАЙРШИЛ” хэсэгт орж та өөрт ойрхон Монгол шуудангийн салбарын байршлыг авах боломжтой.

*Гэрээний хүчинтэй хугацаа 2 жил ба энэ хугацаанд та хэдэн ч удаа дахин гэрээ хийхгүйгээр давтан зээл авах боломжтой.

Алхам 1 - “ҮНДСЭН” цэсээс “ARDSHOP” цэсрүү орон Renault Captur “СУГАЛАА АВАХ” цэсрүү орно.

Алхам 2 - Сугалааны тоогоо сонгон Сугалаа авах товчийг даран сугалаандаа оролцоорой.

Алхам 3 - “ҮНДСЭН” цэсээс “ARDSHOP” цэсрүү орон Renault Captur “СУГАЛАА АВАХ” цэсрүү орно.

Алхам 1 - “ХУВИЙН ТОХИРГОО” цэс рүү орон найзаа урих хэсгийн “УРИЛГА ИЛГЭЭХ” товч дээр дарна.

Алхам 2 - Найзынхаа утасны дугаарыг оруулан “ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ” товчийг дарснаар найз руугаа мессежээр урилга явуулна. р

Алхам 3 - Урьсан найз тань “Ард апп”-д бүртгүүлсний дараа танд 1,000 АрдКойн урамшуулал хэлбэрээр орно.

*Таны АрдКойны дансны үлдэгдэл дэлгэцийн баруун дээд хэсэгт байрлах Альфа зураг дээр харагдана.

Алхам 1 - Та нэвтрэх дэлгэц дээрх байрлах “ПИН КОД СЭРГЭЭХ” товч дээр даран өөрийн бүртгэлтэй и-мэйл хаягаар пин кодоо сэргээх боломжтой.

Алхам 2 - “ХУВИЙН ТОХИРГОО” цэст байрлах и-мэйл хаягаа баталгаажуулаагүй тохиолдолд 77003322 дугаар руу өөрийн бүртгэлтэй дугаараас залган мэдээлэл авах боломжтой.

*ТА “ХУВИЙН ТОХИРГОО” цэс-д өөрийн И-МЭЙЛ хаягаа ЗААВАЛ баталгаажуулаарай. Пин код мартсан тохиолдолд бүртгэлтэй И-мэйлl хаягаар Пин код сэргээгдэх болно.

Алхам 1 - “ЗЭЭЛ” цэсээс эргэн төлөлт хийх зээлийн дансыг сонгож “ЭРГЭН ТӨЛӨЛТ” хэсэгт орж “ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ” товчийг дарснаар таны зээлийн эргэн төлөлт хийгдэх боломжтой.

Алхам 2 - Хэрэв та өөр банкнаас зээлийн эргэн төлөлт хийх бол “ЗЭЭЛ ТӨЛҮҮЛЭХ” хэсгийг сонгож “ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ” товчийг дарснаар таны зээл төлөх QR код үүсэх ба уг QR кодыг бусад банкны QPay ашиглан төлөлт хийх боломжтой.

*Хэрэв зээлийн төлөлт хугацаа хэтэрсэн тохиолдолд таны зээлийн мэдээлэл МОНГОЛ БАНКНЫ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНД зээлийн ангилал бууран бүртгэгдэх болно. Ингэснээр Монгол банкны журмын дагуу бусад банк, санхүүгийн байгууллагаас зээл болон лизингийн үйлчилгээ авах боломжгүй болохыг анхаарна уу.

Алхам 1 - Нэвтрэх дэлгэцийн доод буланд байрлах Qr код дээр дарснаар “МИНИЙ ДАНС” гэсэн таны үндсэн дансны QR код харагдана.

Алхам 2 - QR кодоо зураг хэлбэрээр хадгалан банкны Qpay үйлчилгээг ашиглан дансандаа орлого хийх боломжтой.

* “ИЛГЭЭХ” товч дээр дарснаар бусад руу илгээн орлого хийх боломжтой.

Алхам 1 - Та үндсэн цэсээс “ШИЛЖҮҮЛЭГ” цэсийг сонгон дараах 4 боломжоор мөнгө шилжүүлэх боломжтой.

1. Банк хооронд болон банк дотор

2. Өөрийн данс хооронд

3. Гар утасны дугаараар

4. Файсбүүкээр мэссэнжэрээр

Алхам 1 - Та үндсэн цэсээс “ХАДГАЛАМЖ” цэсийг сонгож хугацаатай болон хугацаагүй хадгаламж нээх боломжтой.

*Хадгаламж нээх доод үлдэгдэл 100,000 төгрөг

Алхам 1 - Та App store эсвэл Play store-оос ArdX онлайн арилжааны апп-ыг хайн өөрийн утсандаа татаж суулгаарай.

Алхам 2 - Та и-мэйл хаяг болон иргэний үнэмлэхний зургаа оруулан бүртгүүлнэ үү. Амжилттай бүртгүүлсэн тохиолдолд хувьцааны данс автоматаар холбогдох болно.

Алхам 1 - Монголын анхны цахим арилжааны бирж болох Trade.mn дээр бүртгүүлээрэй.

Алхам 2- Бүртгэл амжилттай хийгдсэн тохиолдолд “ҮНДСЭН” цэс дээрээс “КРИПТО” цэсийг сонгож нэвтрэх нэр болон нууц үгээрээ хандаж холбогдоно уу.

Манай бүх охин болон хараат компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээнд олгогдох урамшуулал оноо юм.

Та худалдан авах бараагаа сагсанд хийж, хүргэлтийн мэдээллээ оруулаад төлбөрөө хийнэ үү. *Төлбөрийн дүн таны үндсэн данснаас хасагдахыг анхаарна уу.

Алхам 1 - www.merchant.ardshop.mn сайтаар ороод АрдШоп-д “НЭГДЭХ” товчийг дарна уу.

Алхам 2 - Онлайн дэлгүүрийн нэр, и-мэйл хаяг, нууц үгээ оруулаад “НЭГДЭХ” товчийг дарна уу.

Алхам 3 - Дэлгүүрийн дэлгэрэнгүй мэдээллийг оруулан “ДЭЛГҮҮР ҮҮСГЭХ” товчийг дарснаар таны дэлгүүр үүсч удирлагын цонх гарч ирнэ.

Алхам 1 - “БАРАА” товчийг сонгон “БАРАА НЭМЭХ” товчийг сонгоно.

Алхам 2 - Барааны нэр, зураг, бусад шаардлагатай мэдээллийг оруулна.

Алхам 3 - “СОНГОЛТ НЭМЭХ” товчийг даран барааны сонголт нэмж болно.

Алхам 4 - Нэмэлт мэдээлэл хэсгийн барааны ангиллыг заавал оруулж өгнө үү.

Алхам 5 - “ХАДГАЛАХ” товчийг дарснаар бараа нэмэгдэнэ.

-18 нас хүрсэн Монгол улсын иргэн байх

-Иргэний үнэмлэхний зураг болон сэлфи зураг

-Гар утасны дугаар

-Цахим и-мэйл хаяг

-Ухаалаг гар утастай байх